Pages

Tuesday, February 10, 2015

Хэрэглэгдэхүүн

Хэрэглэгдэхүүн

Хэрэглэгдэхүүн

Хэрэглэгдэхүүн татах

Хөтөлбөрүүд

Батлав. Л.Мөнхтуяа /………………………. /


Ээлжит хичээлийн хөтөлбөр
Хичээл №1
Хугацаа:  40 мин
Хамрах хүрээ:  Мэдээлэл зүйн 6 -р анги,                   
Хичээлийн сэдэв:  Усны бохирдол
Хичээлийн зорилт: Ус бохирдоход нөлөөлөх хүчин зүйлс, хэрхэн хамгаалж цэвэрхэн байлгах вэ ?  

  • Ø  Ус яагаад бохирддог вэ ?
  • Ø  Усны бохирдол гэж юу вэ ?
  • Ø  Усны бохирдлоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ ?
Хэрэглэгдэхүүн:  Самбар, шохой, компьютер, үзүүлэн, ус, стакан, нэг удаагийн шифризтэй багахан принтерийн хор, нэг удаагийн зургийн ууттай загасны хаягдал, нэг удаагийн зургийн ууттай хог
Үнэлгээ: Сурагчидын хийсэн туршилт дүгнэлтыг үнэлнэ.
Хичээлийн цаг төлөвлөлт
Хичээлийн үргэлжлэх хугацаа 40 минут
Хичээлийн бүтэц:
Хичээлийн элемент
tl -40
Суралцах үйл ажиллагаа
Багшийн асуулт (Б), Сурагчийн хариулт (С)
Үнэлгээ,
l Багшийн санал
§ Анхаарах зүйл
Зохион байгуулалт
1 мин
Б: Сурагчидтай мэндэлнэ. Хичээлийг зохион байгуулна.
Сурагчидыг  4 хүний бүрэлдэхүүнтэй баг болгон хуваана.

Өнөөдрийн хичээлийн турш багш чиглүүлэн заагчийн үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдрийн хичээлээр сурагчдаар мэдлэг бүтээлгэнэ.
Сэдэл төрүүлэх үе
2 мин
Б: Монгол оронд ус бохирдоход  нөлөөлж байгаа  хүчин зүйлс юу вэ ?  (Heregledehuun.swf)
С:    Үйлдвэрийн хог хаягдал
  • Гол усанд хог хаяж бохирдуулах
  • Гол усанд машин угаах
Энд хүүхдүүдийн хариултыг самбарт бичнэ.

Мэдлэг бүтээх үе
20 мин
 Б: Багуудын гишүүдийг ус,  хүн, бохирдуулагч гэсэн    гэсэн  үүрэгтэйгээр хуваана.
Ус гишүүний үүрэг: Хамгийн сүүлд цэвэрхэн үлдэх, Намайг хэрхэн хэмнэх вэ ? зөвөлгөө боловсруулах
Бохирдуулагч гишүүний үүрэг : Багын сонгосон сэдэвт бохирдуулагч хүчин зүйлийг сонгон  усыг бохирдуулна.
Дүгнэлт : Багшийн өгсөн цаасан дээр ус хэрхэн  бохирдсон талаар бичиж  санал дүгнэлт гаргана.
Усаа хэрхэн хатгаалах вэ ? 
С: Баг бүр өөрсдийн бохирдсон усаа  харуулж хэрхэн хайрлах хамгаалах талаар санал дүгнэлт эргэцүүллээ тайлбарлана. 
Анхаарах зүйл
Зөвлөгчид: Мэдээлэл ба өгөгдлийг ялгааг хэлүүлэх хүүхдүүдээр

Бататгах үе
10 мин
Uzuulen_1_1.prezi үзүүлэн дэлгэрүүлэн тайлбар зөвөлгөө өгнө.  
 Сурагчидын дутуу тайлбарласан зүйлүүдийг тэмдэглэж авах
Дүгнэх
 5 мин

 Усны нөөц тоо чанарын хувьд цаг хугацаа орон зайд байнга хувьсч байдаг. Байгалийн усны эргэлтээр сэлбэгдэж, тунгалагших явцдаа байгаль орчны бүрэлдэхүүний нэгэн хэсэг болдог. Усны нөөцийг байгалийн бусад нөөцтэй харьцуулахад хэд хэдэн онцлог чанартай. Ус бод чандмань эрдэнэ.

Гэрийн даалгавар
2 мин



Усаа хэрхэн зөв хэрэглэж хэмнэх вэ? эргэцүүлэмж бичээрэй.


Баг бүрт стакантай ус өгнө. (Ус гишүүн )                 
                        
 Усаа юунд хэрхэн хэрэглэх вэ ? ( гишүүн )  


     

Бохирдуулагч зүйл (бохирдуулагч гишүүн )                                                                                                                               
Үйлдвэр
     Хог хаягдал
Химийн хорт бодисууд
  Бохирдсон байдал (багараа)



Tuesday, February 3, 2015

Эргэцүүлэл

Эргэцүүлэл       
Багш төвтэй сургалтын идэвхтэй тал нь багш байна. Багш хичээлийг зааж сурагчид түүнийг сонсож сурахыг оролдоно. Сурагчид идэвхгүй бөгөөд зөвхөн хүлээн авагчид байна. Багш хичээл дээрээ сурагчдаас их асуулт асууж тэднийг хичээлд оролцуулж, сурагчдаас асуусан асуултынхаа хариултаас дүгнэлт гаргаж бүх хүүхдийг хичээлд оролцуулсан ч энэ нь сурагч төвтэй сургалт биш мөн л багш төвтэй сургалт юм.
Энэ сургалтын үед сурагчид мэдлэг бүтээж чаддаггүй.Сурагч төвтэй заах аргад сурагчид сурах орчин бүрдсэн газарт мэдлэгийг өөрсдөө бий болгоно. Багшаас асуулт асууна, түүнээс тусламж авна. Багшийн үүрэг асуултанд хариулах, ямар нэг хүндрэлтэй учрахад нь тусалж чиглүүлэх юм. Гэхдээ энэ асуултууд нь хүүхдүүдээс гарсан асуулт байна. Нээлт хийх арга зам заах, жүжигчилсэн сургалт явуулах, туршилт хийх маягаар сургалт явуулах болон тоглоомчилсон сургалт нь сурагч төвтэй сургалт юм. Иймээс хичээлийг шавь төвтэй болгох нь чухал юм. Усны бохирдол хичээлийг аль болох сурагч төвтэй хийсэн болно. 

Хөтөлбөрүүд

Сэдвийн хүрээнд  арга зүйн боловсруулалт хийж  хөтөлбөрийн хувилбаруудыг санал болгож байна.

Сургалт

Төлөвлөгөө

Энэ  хэсэгт МХТ ашигласан сургалт зохион байгуулах  онол арга зүйн талаар авч үзнэ.