Pages

Tuesday, April 14, 2015

Summative assesment буюу эцсийн үнэлгээ

  Үнэлгээ ба Эцсийн үнэлгээ

    1)    Сургалтын эцсийн үр дүн нь суралцагчдын мэдлэг, чадвар эзэмшилт, хөгжил төлөвшилөөр үнэлэгдэнэ. Иймд үүнийг үнэлж дүгнэх нь сургалтын үйл явцын нэг хэсэг төдийгүй технологийн үндсэн элементүүдийн нэг юм.
2)    Үнэлгээ бол сургалтын үйл явцын салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Аливаа юмс, үзэгдлийн үнэ цэнэ, ач холбогдлыг дүгнэх үйл явцыг үнэлгээ гэдэг. Үнэлж буй зүйлийн талаар тоон үзүүлэлт олж авах, түүнийгээ үнэ цэнэд ноогдуулахыг, тухайлбал үнэ цэнийг тоон үзүүлэлтээр илэрхийлэх явцыг үнэлгээ гэж нэрлэнэ.
3)    Үнэлгээг суралцагчдын сурлагын амжилтыг тогтоох, эрх олгох үед ашиглана. Мөн түүнээс гадна сургалтыг бүхэлд нь хянаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлого, арга замыг эрэлхийлж улмаар боловсролыг шинэчлэхэд ч ашиглах боломжтой.
4)    Үнэлгээ нь суралцагчдын үнэлгээ хийх үеийн чадвар, зорилго биелсэн байдал зэргийг хэмжихэд хэрэглэгдэх зүйл төдийгүй эзэмшилт хэр зэрэг бодитой байгааг ойлгож, сургалт хэр зэрэг үр дүнтэй явагдаж байгааг мэдэрч, илүү сайн сургалтын үйл ажиллаа явуулах (боловсролын шинэчлэл хийх) -ын тулд хийгддэг зүйл юм. 

 Үнэлгээ нь суралцагчийг үнэлэх төдий зүйл бус харин сургалтын үр дүнг илэрхийлдэг,сургалтыг сайжруулахад ашиглагддаг зүйл юм.     
 Үнэлгээний обьект
Үнэлгээ хийхдээ доорхи зүйлсийг обьект болгон авч үзэж судлах боломжтой. Үнэлгээгээр хэн хэнийг, юуг үнэлэх вэ?

      Үнэлгээний ач холбогдол
Үнэлгээ хийснээр:Суралцагчид өөрийн бүтээсэн мэдлэг зөв зүйтэй эсэх, зорилго хэр зэрэг биелсэн болох, үнэлгээ хийлгэх үеийн өөрийн чадварыг мэдэхийн зэрэгцээ сурах арга барилдаа дүгнэлт хийх боломжтой болно.            Багш нар заасан зүйлийг суралцагчид хэр зэрэг ойлгосон, сургалтын зорилго хэр зэрэг биелсэн зэргийг мэдэх боломжтой бөгөөд тэдгээрийг сургалтыг шинэчлэх, түүний үр өгөөжийг дээшлүүлэхэд ашиглах боломжтой болно.
            Боловсролын байгууллага сургалтын зорилгын биелэлтээс сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, заах арга, хичээлийн хэрэглэгдэхүүн хэр зэрэг тохиромжтой байгааг нягталж үзээд тэдгээрийг сайжруулахад анхаарлаа хандуулах боломжтой.
Үнэлгээнд анализ хийх
Үнэлгээ нь нэг талаас суралцагчийг үнэлэх сургалтын технолгийн үндсэн элементүүдийн нэг, нөгөө талаас сургалт, багшийг үнэлэх элемент ч гэж ойлгох боломжтой. Түүгээрч зогсохгүй тулгамдсан асуудлыг олж харах, сургалт хэр зэрэг үр дүнтэй явагдаж байгааг мэдэрч илүү сайн сургалтын үйл ажиллаа зохион байгуулахад анхаарч ажиллахад үнэлгээ ихээхэн ач холбогдолтой. Ингэхийн тулд үнэлгээний анализ хийх шаардлага гарч ирнэ. Одоогийн байдлаар бид үнэлгээний анализ хийхдээ математик статистик боловсруулалтын аргын сорилын гүйцэтгэлийн матриц ашиглаж байна.Үүний үр дүнд суралцагчийг үнэлэх даалгавар бүрийн гүйцэтгэл, даалгавар бүрийн бүлгийн дундаж, хүүхэд бүрийн гүйцэтгэл зэргийг мэдэх боломжтой.  Ингэснээр даалгавар тохирсон эсэхийг мэдэхээс гадна, суралцагчийн болон бүлгийн гүйцэтгэлийг даалгавар бүрээр гаргаснаар сургалтыг үнэлж, дүгнэх боломжтой болсон.
Сургалт, багшийн талаар суралцагчаас санал авах
Анкет судалгаа
Сургалт дууссаны дараа сургалтыг сайжруулах зорилгоор суралцагчаас анкет судалгаа авч байгаа. Анкет дараах бүтэцтэй. Үүнд:
1)    Багшийн тайлбар хэр зэрэг ойлгомжтой байсан бэ? (хаалттай)
2)    Багшийн хичээлээ удирдан зохион байгуулах чадварыг үнэлнэ үү. (хаалттай)
3)    Хичээлийн агуулга таны эрэлт хэрэгцээнд хэр зэрэг тохирч байна вэ? (хаалттай, тайлбар хийх боломжтой)
4)    Багшийн зөвөлгөө тусламж хэр зэрэг байсан бэ? (хаалттай)
5)    Багшийн ёс зүйг үнэлнэ үү. (хаалттай, тайлбар хийх боломжтой)
6)    Хичээлийн үр дүнг үнэлнэ үү. (хаалттай)
7)    Бусад нээлттэй.
Судалгааны үр дүнд хичээл болон багшийн юу нь болоод юу нь болохгүй байгааг мэдэх боломжтой болно.
Дүгнэлт
Ø  Үнэлгээ нь суралцагчийг үнэлж дүгнэх сургалтын үйл явцын нэг хэсэг төдийгүй сургалтыг бүхэлд нь үнэлж дүгнэх хэрэглэгдэхүүн юм.
Ø  Үнэлгээг сургалтыг сайжруулахад ашиглах боломжтой.
Ø  Үнэлгээг багш бүтээлчээр ашиглах хэрэгтэй.
Үнэлгээнээс олж авсан үнэ цэнэтэй зүйлд тулгуурлаад хичээлийн төлөвлөлтийг эргэж харах, засаж сайжруулах байдлаар сургалтыг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэй. Багш, суралцагчийн харилцан хүлээн зөвшөөрсөн үнэлгээг хийх хэрэгтэй. Ингэхдээ үнэлгээ хийсний дараа “Ганцаарчилсан зөвөлгөө”-г өгөх байдлаар төлөвлөгөөнд тусгах нь зүйтэй юм.
Ном зүй1.   
1. “Багш боловсролын үндэс” МУБИС, БоСС, БСАЗТ  2011 он
 2.    “Багшлахуйн менежмент” Ч.Пүрэвдорж   2011 он
3. “Амжилттай суралцах арга зам” С.Батхуяг     2012 он         

No comments:

Post a Comment